ЧД эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим иргэнийг шагнаж урамшууллаа

2016 оны 3 сарын 01

Чингэлтэй дүүргийн “Ёслол хүндэтгэл”- ийн танхимд үүргийнхээ хөгжилд бодитой хувь нэмрээ оруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллийг  Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал болох “Чандмань одон”, “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнах арга хэмжээ боллоо. Шагнал гардуулах ёслолд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцов. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”-гоор 42, “Хүндэт өргөмжлөл”-өөр 15 иргэн аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшуулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29522
0 эможи
keyboard_arrow_up