Татвараа төлөөгүй тээврийн хэрэгсэл өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцохгүй

2016 оны 3 сарын 01

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал зохион байгуулах болсон.

Ингэснээр тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард, 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3,8 тоотоор төгссөн бол гуравдугаар сард, 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард татварт хамрагдах юм.

Харин өнгөрсөн хугацаанд татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг буюу 1,2, 6, 7 дугаараар төгссөн тээврийн хэрэгслийг өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ. Мөн хуульд зааснаар захиргааны арга хэмжээ авч торгууль ногдуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29520
0 эможи
keyboard_arrow_up