Микроавтобусыг үйлчилгээнээс хасах хугацааг 04 сарын 01 хүртэл хойшлууллаа

2016 оны 3 сарын 01
Нийслэлд нийтийн тээврийн туслах чиглэлд 119 микроавтобус өдөр тутмын үйлчилгээнд 98 гаралтаар, буухиа үйлчилгээнд 170 тээврийн хэрэгсэл 23 чиглэлд  үйлчилгээ үзүүлж байна.
Нийслэлийн Тээврийн газраас 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 6/259 дугаартай “2003 онд үйлдвэрлэсэн тээврийн хэрэгслүүдийг 2016 оны 03 дугаар сарын 01-ны өдөр бүртгэлийн сангаас хасах” тухай албан бичгийг бага оврын автобусаар үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж байгууллагуудад хүргүүлсэн.   
Бүртгэлийн сангаас 2003 онд үйлдвэрлэсэн микроавтобусыг үйлчилгээнээс хасвал 11 аж ахуй нэгж байгууллага нэгжийн 37 тээврийн хэрэгсэл үлдэхээр байна.
 
д/д Чиглэл Дансны тээврийн хэрэгсэл 2003 оны хасагдах тээврийн хэрэгсэл Үлдэх тээврийн хэрэгслийн тоо
1 Туслах 119 97 22
2 Буухиа 170 155 15
Дүн 289 252 37
 
Бага дунд үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Насжилтаар хасагдах 2003 оны тээврийн хэрэгслийг 2016 оны 03 дугаар сарын 01-нээс бүртгэлийн сангаас хасах” шийдвэрээ хойшлуулж өгөх талаар хүсэлтийг Нийслэлийн Тээврийн газарт  ирүүлэв.
Мөн “Эс Энд Эй” ХХК-иас “БНХАУ-ын автобус үйлдвэрлэлийн компанитай 2015 онд хэлэлцээр хийж, манай орны стандарт шаардлагад нийцсэн дунд оврын автобус үйлдвэрлэх загварыг тохиролцож үйлдвэрлэлд оруулсан. Эхний ээлжийн автобус 2016 оны 03 дугаар сард үйлдвэрээс худалдаанд гарахаар тохиролцсон гэрээ хийсэн” тул 2003 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслээ 03 дугаар сарын 1-нд хасахыг хойшлуулж өгөх тухай  албан бичиг ирүүлжээ.
Бага оврын үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос насжилтаар хасагдах 2003 онд үйлдвэрлэсэн автобусыг сунгаж ажлуулах талаар хүсэлтээ УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Зам тээврийн яам, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт  тус тус албан тоотоор хүргүүлсэн байна. Харин нийслэлийн Тээврийн газраас дээрх байгууллагуудад хүргүүлсэн албан бичгийн хариу иртэл насжилтаар хасагдах тээврийн хэрэгслүүдийг 2016 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл үйлчилгээнд явуулах шийдвэрийг гаргаад байна.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29505
0 эможи
keyboard_arrow_up