Ажлын эхний өдөр 50 согтуу жолоочийг саатуулжээ

2016 оны 3 сарын 01

Хоёрдугаар сарын 29 буюу ажлын эхний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 50 гарчээ.

Өчигдөр Замын цагдаагийн алба хаагчид нийт 264 дуудлага хүлээн авснаас 220 нь ослын холбогдолтой байжээ. Ослын улмаас есөн хүн гэмтсэн бөгөөд тэдний дунд сургуулийн насны нэг сурагч байгаа аж.

Баянзүрх дүүрэг өчигдөр хамгийн их буюу 59 дуудлага хүлээн авсан бол Хан-Уул дүүрэг хамгийн бага буюу 17 дуудлага хүлээн авсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29496
0 эможи
keyboard_arrow_up