МЗХ-ны салбар салбарын шилдгүүд тодорлоо

2016 оны 3 сарын 01

МЗХ-ноос жил бүр зохион байгуулдаг ерөнхий хурал хуралдаж, салбар салбарын шилдгүүдээ өнөөдөр шалгарууллаа. Тодруулбал, өнгөрсөн онд санал санаачилгаараа, хийсэн ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг Орон нутгийн залуучуудын Холбоо, Дүүргийн залуучуудын холбоо, Улаанбаатар хот дахь салбар залуучуудын холбоо, Байнгын хороо, Тусгай салбар залуучуудын холбоо, Байгууллагын залуучуудын зөвлөлийг шалгаруулсан юм.

2015 оны шилдэг орон нутгийн холбоогоор Э.Энхжаргал тэргүүнтэй Дорноговь аймгийн залуучуудын холбоо, дэд байрт Г.Цоожхүү тэргүүнтэй Ховд аймгийн залуучуудын холбоо, гутгаар байрт Ж.Харшыга тэргүүнтэй Баян-Өлгий айгийн залуучуудын холбоо шалгарсан бол Шилдэг Улаанбаатар хот дахь залуучуудын холбоогоор Улаанбаатар хот дахь Ховд аймгийн Залуучуудын Холбоо, Дэд байрт Өвөрхангай аймгийн Залуучуудын холбоо тус тус шалгарлаа. Мөн 2015 оны Шилдэг дүүргийн залуучуудын холбоогоор Хан-уул дүүрэг, дэд байрт Сонгинохайрхан дүүргийн залуучуудын холбоо, Тусгай салбар нэгж, байгууллагын шилдгээр Автозамчин Залуучуудын Холбоо, шилдэг зөвлөлөөр Улаанбаатар татах хэсгийн залуучуудын зөвлөл шалгараад байна.

Ийнхүү 2015 оны шилдгээр шалгарсан аймаг, салбар холбоод өнгөрсөн онд орон нутагтаа, салбартаа маш олон залуучуудыг нэгтгэж, тэдний байр суурийг бэхжүүлэх, идэвхижүүлэх бүхий л үйл ажиллагааг амжилттай зохион байгуулжээ.

Мөн өчигдөр ерөнхий хурлаа хийн орон нутаг тус бүрээр “Хулгайчгүй Монгол хөдөлгөөний явцыг тайлагнасан бөгөөд уг хөдөлгөөнийг орон нутагтаа зохион байгуулж, олон нийтийг хамгийн өргөн хүрээнд хамруулсан “Хулгайчгүй Ховд хөдөлгөөн”  шилдгээр шалгарлаа. Түүнчлэн “2015 оны онцлох үйл ажиллагаа”-аар Баянхонгор аймгийн Залуучуудын Холбооноос хэрэгжүүлсэн “Шинэ цагийн илгээлтийн эзэд” хөтөлбөр тодорлоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29486
0 эможи
keyboard_arrow_up