ХУД дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс биеийн тамир, спортын арга хэмжээнүүдийг зохион байгууллаа

2016 оны 2 сарын 29

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн нэрэмжит “Гар бөмбөг”, “Цасны баяр” биеийн тамир, спортын арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Тус тэмцээний зорилго нь 2016 оны Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу тасаг, албадын дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд оршино. Түүнчлэн “Гар бөмбөг”-ийн тэмцээнд тасаг албадаас нийт 7 баг тамирчид оролцов.

Арга хэмжээг нээн хэлтсийн дарга цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар үг хэлж, баг тамирчдад спортын амжилт хүссэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29474
0 эможи
keyboard_arrow_up