Маргаашнаас эхлэн архивын стандарт нийцсэн шинэ цогцолбор үйлчилгээ үзүүлнэ

2016 оны 2 сарын 29

Архивын ерөнхий газар маргаашнаас эхлэж ажиллана. Тус газар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу “Буян – Ухаа 2” хорооллын баруун талд шинэ байранд нүүж очсон юм.  Өмнө нь Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, Кино, гэрэл зураг, дуу  авианы баримтуудын төвүүд тусдаа байранд үйлчилгээ үзүүлж байсан. Харин маргаашнаас эхлэн архивын стандарт нийцсэн шинэ цогцолбороос үйлчилгээгээ хүргэх юм байна.

Үндэсний төв архив л гэхэд өдөрт 50-100 орчим иргэн, жилд дунджаар 30 мянга хүртэлх хүнд архивын лавлагаа олгодог. Ингэхдээ хүн амын тооллого, цалин, ажилласан жилийн тодорхойлолтын лавлагаагаар үйлчилдэг байна.  Архивын бичиг баримтыг стандартын дагуу хадгалах шинэ цогцолбор барилга ашиглалтад орохтой холбоотойгоор зарим төрлийн лавлагаа мэдээллийг энэ сарын 29 хүртэл олгохгүй гэж  өнгөрөгч 11 дүгээр сард тус газраас мэдэгдсэн. Харин нүүн шилжих ажиллагаа дууссан тул бүхий л  төрлийн лавлагаа мэдээллийг ийнхүү маргаашнаас олгож эхлэхээр болжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29456
0 эможи
keyboard_arrow_up