ХУД-ийн ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС ААН, ажилчдад зориулсан сургалт зохион байгуулна

2016 оны 2 сарын 29

СУРГАЛТЫН ЗОРИЛГО: Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан  таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,  дэмжлэг үзүүлэхэд  чиглэгдэнэ.

 

 

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс

 

ХУГАЦАА: 2016 оны 03 дүгээр сарын 04-ний өдрийн 14:00-16:00 цаг

 

ХААНА: Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хурлын танхимд

 

ХАМРАХ ХҮРЭЭ: Тамхи худалдах тусгай зөвшөөрөлтэй болон архи, согтууруулах ундаа худалдаалдаг түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагын захирал, эзэд, ажилчдад.

 

СУРГАЛТЫН АГУУЛГА:

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх, хяналт тавих шинэчлэн батлагдсан журмын танилцуулга
  • Тамхины хяналтын тухай хууль, Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа үйлчилгээнд хяналт тавих журмын танилцуулга
  • Согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах, танилцуулга хийх хүрээнд сургалтыг зохион байгуулна.

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29449
0 эможи
keyboard_arrow_up