ЧД-т Иргэдийн бүлгийн оролцоотойгоор гудамж талбайн цэвэрлэгээ тогтмол хийгдэж байна

2016 оны 2 сарын 26

“Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-тай хамтран ажиллах гэрээний үүргийн дагуу хог тээвэрлэлт хариуцсан бүсийн түүвэр цэвэрлэгээг иргэдийн бүлгийг оролцуулан зохион байгууллаа. Ингэснээр дүүргийн гэр хороолол ихтэй 7-19 дүгээр хороодын нийтийн эзэмшлийн гудамж, талбай, гуу жалганы цэвэрлэгээ арчилгааг тогтмол хариуцсан эзэнтэй байх нөхцөл бүрдсэн юм.

2016 оны 2-р сарын 15- 25-ны өдрүүдэд дүүргийн 7-19 дүгээр хороодын нутаг дэвсгэрт иргэдийн бүлгийн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэв. Энэ арга хэмжээний хүрээнд иргэдийн бүлэг нийт 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр хариуцсан бүс дэх нийтийн эзэмшлийн гудамж, талбайн түүвэр цэвэрлэгээг хийлээ.

Цэвэрлэгээний ажлаар 18 тонн хог хаягдлыг цуглуулан ачиж тээвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29394
0 эможи
keyboard_arrow_up