Нийслэлчүүд “Гэр бүлийн өдөр”-тэй боллоо

2016 оны 2 сарын 26

Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Гэр бүлийн өдөр”-ийн нээлтийн үйл ажиллагааг болон ийм өдөртэй болсон талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгөв.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 200 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөр батлагдан гарсан. Энэ хөтөлбөрт заасны дагуу гэр бүлийн өдөртэй болохоор НИТХТ-ийн энэ оны хоёрдугаар сарын 08-ны өдрийн хурлаар 08 дугаар тогтоолоор “Гэр бүлийн өдрийг тэмдэглэх тухай” тогтоол батлагджээ.

Уг тогтоолын зорилго нь сар бүрийн сүүлийн 7 хоногийн “Ням” гарагт гэр бүлийн өдрийг тэмдэглэж байх ёстой гэнэ. Хэдий ажил ихтэй байлаа ч эцэг эхчүүд, гэр бүлийн гишүүд нэг өдрийг гэрийнхэндээ зарцуулж, үр хүүхдүүдээ хайрлан өсгөж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж өгч байхыг хэвлэлийн хурал зохион байгуудагчдын зүгээс уриалав. Энэ сарын 28-нд буюу ирэх ням гарагт гэр бүлийн өдрийг тэмдэглэж, тэр өдөр гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаа зургаа цахим сүлжээнд тавьж, гэр бүлийнхээ зургийг “давалгаалуулах”-ыг хүссэн юм.

Гэр бүлийн өдрийг тэмдэглэснээр: Хүүхдэд “Хүүхдүүд эцэг эхтэйгээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бүрдэнэ, эцэг эхийн хайр халамжийг мэдэрнэ. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлдэг болно”.

Гэр бүлд: “Гэр бүлийн халуун дулаан эерэг уур амьсгал бүрдэнэ, гэр бүл төлөвлөлт, төсөвлөлт сайжирна. Гэр бүлийн гишүүд харилцан бие биенээ хүндэтгэж сурах, сургаал, ёс заншил, өв уламжлалаа, ураг төрлөө дээдэлнэ. Гэр бүл тогтвортой бат бөх болно. Үйлчилгээний байгууллагуудад: “Гэр бүлд чиглэсэн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмж сайжирна. Бизнесийн орлого үр ашиг нэмэгдэнэ. Байгууллагад хувь нэмрээ оруулах нэр хүнд өснө. Төр ба аж ахуйн нэгж, ТББ-д “Байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудал сайжирна. Ажилтнуудын гэр бүлийн талаарх ойлголт, мэдлэг, хандлага, хариуцлага сайжирна, байгууллагын ажилтнуудын үр бүтээмж дээшилнэ” гэх мэт. Эцэст нь үр дүн нь юу вэ гэхээр гэр бүл бат тогтвортой байж, хүүхэд бүхэн гэр бүлдээ азжаргалтай амьдарна гэсэн ойлголтыг өгөв. Мөн түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, хүүхдийн аюулгүй байдлын тухайд холбогдох байгууллагууд болоод Нийслэлийн цагдаагийн газартай хамтарч ажиллана гэдгийг НИТХ-ын төлөөлөгч Д.Авирмэд хэлэв.

Хэвлэлийн хуралд Монголын гэр бүлийг төлөөлж Улсын Филорманий гоцлол дуучин С.Баттулга  гэр бүлийн хамтаар оролцож, өөрийн үзэл бодлоо илэрхийлэв. Тэрбээр “Гэр бүлдээ хайргүй хүн гэж байдаггүй. Тиймээс гэр бүлдээ цаг заваа гаргаж хүн болгон амралтын өдрүүдийг гэр бүлдээ өнгөрөөхийг хичээдэг ч энэ харьцангуй ойлголт юмаа. Тэгэхээр ямар ч ажил төрөлтэй байлаа түүнийг хойш тавиад сардаа нэг өдрийг гэр бүлийнхэндээ зарцуулж, зориулж байх энэ ажлыг санаачилж ажил хэрэг болгож байгаа төрийн байгууллагуудад баярлаж байна. Энэ ажил хэрэгжээд ирэхээр үр дүнтэй болох байх” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29391
0 эможи
keyboard_arrow_up