Хан-Уул дүүргийн НИСЭХ, ЯАРМАГ, БИОКОМБИНАТ, ТУУЛ-ШУВУУН ФАБРИК орчмын ерөнхий төлөвлөгөө батлагдлаа

2016 оны 2 сарын 26

2015 онд Хан-Уул дүүргийн засаг даргын орлогч Т.Чингүнжаваар ахлуулсан “Гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлэх” үүрэг бүхий ажлын хэсэг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл, Гэр хорооллын хөгжлийн газар, НЕТГ-дад иргэдийн хүсэлтийг судалгааны үр дүнгийн хамт уламжилсан билээ.

 

Уг судалгааны үр дүн нь гэр хорооллын айл өрхийн дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулалтанд хэрхэн хамрагдах, тухайн орчны одоогийн нөхцөл байдал, иргэдийн амьдарлын нөхцлийг судлан харуулсан байна.

УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн ерөнхий чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотыг 8 дэд төвтэй болгон хөгжүүлэхээр заасан. Мөн нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлж, улмаар хөгжил дагуулсан бүтээн байгуулалтыг эхлүүлнэ” гэж тусгасан байна.

Тиймээс дээрх төлөвлөгөөний хүрээнд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Хан-Уул дүүргийн Нисэх, Яармаг орчмын орон сууцны хороолол, Биокомбинат, Туул-Шувуун фабрик орчмын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

НИСЭХ, ЯАРМАГ ОРЧМЫН ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Нисэх, Яармаг орчим нь Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун өмнөд бүс, Хан-Уул дүүргийн 4-10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 4400 га талбайг хамардаг. Тус байршил нь 15739 өрхийн 62661 хүн амтай бөгөөд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 2020 он хүртэл 145.300, 2030 онд 178.400 хүн амтай болохоор төлөвлөсөн.

Ерөнхий төлөвлөгөөг төлөвлөлт, судалгааны 9 бүс болгож, бүс тус бүр өөрийн гэсэн онцлогыг тусгаж, газар нутгийн хэмжээнд 49600 айлын орон сууц, бүтээн байгуулалтыг бий болгохоор төлөвлөж байна.
Энэхүү бүтээн байгуулалт нь Олон улсын онгоцны буудал, Улаанбаатар хотын төвийг холбосон гол хурдны зам, цаашид олон улсын чанартай амралт, жуулчны цогцолбор байж болохуйц Нүхтийн зам дагуу орших тул архитектур, орон зайн төлөвлөлтийн хувьд Улаанбаатар хотын салшгүй нэг хэсэг болох юм.

Мөн Хан-Уул дүүргийн Яармагийн хорооллын соёл-олон нийт, худалдаа үйлчилгээ, биеийн тамир спортын төв нь “Буянт-Ухаа -Улаанбаатар” хотыг холбосон гол замын дагуу байрлах тул архитектур, орон зайн зохиомж, төлөвлөлтийг бий болгоно гэж үзэж байна.

Төлөвлөлтөөр одоогийн Яармагийн авто замаас гадна босоо тэнхлэгийн хурдны зам, Хөшигтийн хөндий дэх “Шинэ нисэх онгоцны буудал”-ын гол гудамж замууд дайран өнгөрөх бөгөөд эдгээр нь тухайн бүс нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх гол хүчин зүйл юм. Ерөнхий төлөвлөгөөний авто замын сүлжээ нь Хурдны зам, Гол гудамж зам, Туслах гудамж зам, Нутаг дэвсгэрийн зам гэсэн 4 ангилалтай байна.

БИОКОМБИНАТ, ТУУЛ-ШУВУУН ФАБРИК ОРЧМЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ


Биокомбинат, Туул-Шувуун фабрик орчим нь нийт 3210 га газрыг хамарч байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд малын эмийн үйлдвэр, био технологи, амралт сувилал, гахай, загас, шувууны эрчимжүүлсэн аж ахуй, хүлэмжийн аж ахуй хүнсний ногооны үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжлийн тэргүүлэх чиглэлд тусгасан гэж ажлын хэсгээс мэдээллээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
29371
2 эможи
keyboard_arrow_up