Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын чуулган болно

2016 оны 2 сарын 26

“ИнфоСек МН-2016” мэдээллийн аюулгүй байдлын олон улсын чуулган ирэх сарын 2-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Монгол Улсын глобал кибер аюулгүй байдлын индекс 0.412 буюу дэлхийн дундаж хэмжээнд байдаг гэсэн тоо бий. Тиймээс кибер орчин дэх эрсдлийг үндэсний хэмжээнд бууруулж, мэдээллийн технологийн хэрэглээний зохистой соёлыг түгээн дэлгэрүүлэх зүй ёсны хэрэгцээ шаардлага үүсч байгаа. Энэ хүрээнд олон улсын болон дотоодын мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг хамруулж, орчин үеийн шинэ техник, технологийг танилцуулан, цахим халдлагаас хамгаалах, цаашдын стратегийн бодлогоо тодорхойлох, хамтын харилцааг өргөжүүлэх талаар хэлэлцэн зөвшилцөх зорилгоор “ИнфоСек МН-2016” мэдээллийн аюулгүй байдлын олон улсын чуулганыг зохион байгуулах болжээ.

Уг чуулганд Монгол Улсын Засгийн газрын агентлагууд, яамд болон банк санхүү, уул уурхай зэрэг салбарын мэдээллийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг удирдах ажилтнууд, төрийн албан хаагчид оролцох юм байна. Чуулганыг JCI Прогресс салбар байгууллага болон MNCERT (Цахим Аюулгүй Байдлын Мэдээлэл Удирдлагын Төв) хамтран зохион байгуулах бөгөөд МҮХАҮТ-ийн дэргэдэх “Corporate Convention Center”-т болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29359
0 эможи
keyboard_arrow_up