Л.ДАВИЙЧОМБО: Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих ажлыг эрчимжүүлнэ

2016 оны 2 сарын 26

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга  Л.Давийчомботой ярилцлаа.

Сайн байна уу. Эхлээд та хороогоо танилцуулахгүй уу?

Манай хороо 2300 гаруй өрхтэй, 8500 орчим хүн амтай , 73.8 км нутагтай.  Хойноосоо 18 дугаар хороо урд талаасаа 13 дугаар хороо дээд талд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороотой хил залгадаг.

Хөрсний элэгдэл ихтэй хороонд тооцогдож байгаа. Тиймээс  мод, цэцэг тарих ажлыг өрнүүлж байгаа.

-2015 онд  Танай хороо ямар зорилт дэвшүүлэн ажилласан вэ?

-Манай хороо иргэдэд  үйлчлэх  төрийн  үйлчилгээг  хөнгөн  шуурхай  болгох,  иргэдийн  амьжиргааг  дээшлүүлж  байнгын  болон түр ажлын байрыг нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, орчны ариун цэврийг сайжруулж хог хаягдалгүй байх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуйн нэгж байгулулагын оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг тусгасан   төлөвлөгөөт зорилтыг дэвшүүлж ажиллалаа.

-Бүтээн байгуулалтын талаар ямар томоохон ажлуудыг хийсэн вэ?

-Бүх гудамж талбай 2014 онд 70 орчим хувь нь гэрэлтүлэгтэй  байсан бол энэ жил 100 хувь болголоо. Нөгөө талаараа хулгай гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор 18 камер байршуулсан.  Ингэж ажилласнаар гэмт хэрэг ирүүлэх ажил сайжирч байна. 2014 онд илрүүлэлт 40 хувьтай байсан бол 2015 онд 90 хувьтай болсон. 

Нийслэлээс зарласан “Цэмцэгэр Улаанбаатар” манай хорооны айл өрхүүд идэвхтэй оролцож,  дээгүүр дүнтэй гарсан. Энэ ажлын хүрээнд аж ахуйн нэгжүүд бүгд гадна талын өнгө зүсээ сайжруулсан, айл өрхүүд боломжороо мод тарилаа.

Манай хорооноос 3 байгууллага, 4 иргэн талархалын хуудас авлаа.  13,5,14 дүгээр хорооноос байгуулагдсан манай ажлын хэсэг  нийслэлээс мөн тэргүүн байр авлаа.

Ундны усыг сайжруулах талаар ажлыг хүрээнд хоёр худаг барилаа.  Уулархаг хэсэгтэй 6 гудамжийг тэгшилж, замыг нь янзалсан.  Ингэснээр жижиг тэрэгтэй хүмүүс, явган хүмүүс явахад бэрхшээлгүй болсон.

-Гэрэлтүүлгийн ажилд хэдий хэмжээний хөрөнгө төсөв зарцуулав?

-Орон нутгийн хөгжлийн сангаас 87 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэрэлтүүлгийн ажлыг хийсэн. 2014 онд  80 гаруй сая төгрөгөөр энэ ажлыг хийж хэрэгжүүлсэн.

- Иргэдэд чиглэсэн ямар ажлууд хийсэн бэ?

Иргэдийн Нийтийн Хурал гурван удаа хуралдлаа. Оны эхэнд тайлангаа тавьсан. 4 сарын үед орон нутгийн сангаар хийгдэх ажлуудаа хэлэлцэн. Сүүлд иргэдтэй тайлангаа тавина.  Сар болгон мэдээллийг цахим хуудсаар өгдөг.

Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг америкийн эмнэлэгтэй оношилгоо шинжилгээнд хамруулж, харааны  шил ,витамин зэрэг нэн шаардлагтай зарим зүйлийн  тусламж үзүүлсэн.

Манай хорооны  өрхийн эмнэлэг Ахмадын хороотой хамтран Явган аялал олон зохион байгууллаа. Чийрэгжүүлэлтийн танхимд алхалт гүйлтийн төхөөрөмж, даралт үздэг болсон  учир ахмадуудад хэрэгтэй газар боллоо.

Иргэний танхимыг 2015 онд 100 гаруй сая төгрөгөөр шинэчлэн засварласан. Бас Соёлын төв болно. Багтаамж сайтай учир ямар нэгэн шуурхай хурал хийх боломжтой.

-2016 онд ямар ямар томоохон ажлууд хийгдэх вэ?

- Иргэд рүүгээ чиглэсэн ажил түлхүү хийнэ.   Амьдрах ухааны чигэлэлээр ч юм уу олон сургалт зохион байгуулна.  Өрхийн үйлдвэрлэл, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих ажлыг улам  идэвхижүүлнэ.  Төслөө бичиж дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст хүргүүлсэн. Хүн болгон ажилтай,  орлоготой байхыг л хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.  

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29343
0 эможи
keyboard_arrow_up