ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН “БАЯЛАГ БҮТЭЭГЧИДИЙН ЗӨВЛӨГӨӨ"-НД ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧ НАР ОРОЛЦОНО

2016 оны 2 сарын 25

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс “Баялаг бүтээгчдийн анхдугаар уулзалт, зөвлөгөөн”-ийг  Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв ордонд 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулна.

Зөвлөгөөнд Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яам, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, албадын төлөөлөл, өрхийн үйлдврэлэл эрхлэгчид  оролцож хэлэлцүүлэг хийх юм байна.

Тус зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 20 иргэн оролцохоор болжээ.

Мөн тус уулзалт, зөвлөгөөний үеэр өрхийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа гарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29328
0 эможи
keyboard_arrow_up