Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ”-иар сургалтанд хамрагдлаа

2016 оны 2 сарын 25

Хан-Уул дүүргийн Мэргэжлийн Хяналтын хэлтэс 2016 оны "Мэдээллийн цаг" хөтөлбөрийн төлөвлөгөөний дагуу өнөөдөр буюу 2 дугаар сарын 25-ны өдөр "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль"-иар сургалтанд хамрагдлаа.

 

Уг сургалтанд дүүргийн Замын цагдаагийн тасгийн ХАБХ зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэхуяг урилгаар оролцсоноос гадна тус хэлтсийн 19 улсын /ахлах/ байцаагч нар тус тус оролцлоо.

Сургалтаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хууль болон замын хөдөлгөөний нэгдсэн журам, замын хөдөлгөөнд оролцогчийн эрх үүрэг, хариуцлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч сонирхсон асуултанд хариулт өглөө.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29326
0 эможи
keyboard_arrow_up