ХУД-ийн Цагдаагийн II хэлтэст орчин үеийн шаардлагад нийцсэн байцаалтын тусгай өрөөтэй боллоо

2016 оны 2 сарын 25

Төв аймгийн цагдаагийн газар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэст Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Канад сан”-гаас 46.8 сая төгрөг олгож,

 

уг хөрөнгөөр орчин үеийн шаардлагад нийцсэн 2-10 дахин татах чадвартай хяналтын камер, дуу бичлэгийг нь хурааж хадгалах компьютер, техник ширээ сандал, тусгай толин хаалтаар тоноглосон, сэжигтнийг танин олуулах өрөө байгуулжээ.

Хүний эрхийн үндэсний комисс болон “Эмнэсти интернэйшнл”-ийнхэн цагдаагийн албан хаагчдыг хүний эрх зөрчдөг гэж байнга шүүмжилдэг. Хүний эрхийн үндэсний комиссийн 2014,2015 оны тайланд “…бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйгээр сэжигтнийг танин олуулах үед нэг талаас нэвт харагддаг шилэн хаалттай тусгай өрөө байхгүйн улмаас хохирогч сэжигтнийг биечлэн заахаас аргагүйд хүрдэг. Улмаар хохирогч эмэгтэй эргээд гэмт этгээдийн заналхийлэлд өртдөг…” гэж дүгнэсэн. Энэ мэт нөхцөл байдалд үндэслэн цагдаагийн байгууллагаас Канадийн сангийн орон нутгийн санаачилга / КСОНС/ хөтөлбөрийн газарт төсөл бичиж хүргүүлснээр байцаалтын тусгай өрөө байгуулах, хөрөнгө шийдүүлж чаджээ.

Уулзалт, байцаалтын тусгай өрөө нь мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогчийн, аюулгүй байдлыг ханган, хамгаалах, хохирсон хүн гэмт этгээдийн нүдэн дээр тэдгээрийг заахгүйгээр тусгаарласан шилэн хаалт бүхий өрөөнөөс таньж зааснаар заналхийлэлд өртөхгүй байх орчныг бүрдүүлсэн байна. Энэхүү өрөөнд ярианы болон дүрс бичлэг хийж хадгалдаг техник хэрэгслүүдийг суурилуулсан нь байцаан шийтгэх ажиллагааг баримтжуулахдаа хүний эрхийг зөрчих, эрүүдэн шүүх явдал гарахаас урьдчилан сэргийлснээрээ чухал ач холбогдолтой төдийгүй, эрүүгийн хэрэгт нотлох баримтыг бүрдүүлэх, бэхжүүлэх хэргийг шударгаар шийдвэрлэхэд эрс ахиц гаргасан үйл явдал болжээ. Мөн энэ өрөөг ашиглах болсноор сэжигтэн, яллагдагч нараас гадна өмгөөлөгч, прокурорыг байлцуулан мөрдөн байцаагч нар нь тайлбар мэдүүлгийг авах боломжтой болж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29311
0 эможи
keyboard_arrow_up