Чингэлтэй дүүрэгт “БИ МОНГОЛ ХҮҮХЭД” уралдаан боллоо

2016 оны 2 сарын 25

Чингэлтэй дүүрэг “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын зан суртахууны төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах хэрэгцээ сонирхлыг бий болгоx зорилгоор “БИ МОНГОЛ ХҮҮХЭД УРАЛДААН”-ыг 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

Уг уралдааны 1 дүгээр шатанд бага ангийн 10 мянга гаруй сурагчид өрсөлдөснөөс 2 дугаар шатанд төрийн өмчийн 12 сургууль, хувийн өмчийн 3 сургуулийн 15 багийн 75 сурагч авьяас чадвараа сорилоо.

Уралдааны тэргүүн байрыг 17 дугаар сургуулийн “Монгол омогшил” баг, хоёрдугаар байрыг 24 дүгээр сургуулийн “Эв эе” баг, гуравдугаар байрыг 117 дугаар сургуулийн “Таван махбодь” баг, тусгай байрыг 39 дүгээр сургуулийн “Мэргэд” баг болон Наран сургуулийн “Хөх толбот” багууд тус тус эзэллээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29282
0 эможи
keyboard_arrow_up