Ж.ГАНХУЯГ: НЕТГ төсөл хэрэгжүүлэгч компаниудад барилгажилтын хугацаагаа хойшлуулах нөхцлийг хангаж өгч байгаа нь ТОМ АЛДАА

2016 оны 2 сарын 24

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Төлөөлөгч Д.Азжаргал, Өргөдөл гомдлын хорооны дарга, төлөөлөгч Н.Отгонбаяр нар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны уулзалтад оролцож  иргэдэд ямар нэгэн ялгаваргүйгээр газар эзэмших эрхийг хангуулах тухай, нэхмэлийн шар байруудын дахин төлөвлөлтийн тухай иргэдтэй нэг байр суурьтай байгаа талаар саналаа илэрхийллээ.

Уг хуралдаанаар:

1. Өргөдөл гаргагч Богд уулын дархан цаазат газарт хамаардаг ХУД-ийн 11-р хорооны 2, 3, 4, 5, 6-р хэсгүүдийн газрыг иргэдэд ашиглуулах шийдвэр гарсан боловч 1-р хэсгийг хамруулаагүй тул амьдарч байгаа газраа ашиглах гэрчилгээ гаргаж өгөхийг хүссэн. Иймээс иргэдэд газар ашиглах гэрчилгээ олгохгүй байгаа шалтгааныг тодруулах, шийдвэрлэх боломжийн талаар тайлбар авах.

2. Нэхмэлийн 12, 13, 17, 18 –р байруудыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх компани олдохгүй байгаа, зарим төсөл хэрэгжүүлэгч компаниуд барилгын ажлаа эхлүүлэхгүй байгаа зэрэг хүсэлтийн дагуу тайлбар авах зэрэг асуудлуудын талаар хэлэлцэн холбогдох албан тушаалтангуудад үүрэг өгсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29252
0 эможи
keyboard_arrow_up