ЧД-ийн удирдах ажилтны ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН боллоо

2016 оны 2 сарын 24

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх алба, хэлтсийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр болж, дүүргийн Засаг дарга Д.Ганболд удирдан явууллаа.

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албаны дарга нар оролцов.

Зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Д.Ганболд Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний мэдээллээс хүргэлээ.

Мөн холбогдох хэлтэс, албадын дарга нараас цаг үеийн ажилтай холбоотой мэдээллийг авч, тодорхой асуудлуудаар үүрэг, чиглэл өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29241
0 эможи
keyboard_arrow_up