“Экспортын зөвлөх үйлчилгээ” сэдэвт сургалт боллоо

2016 оны 2 сарын 23

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны “Жижиг, дунд  үйлдвэрийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд АҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтнүүд сургалтад хамрагдлаа.  “Экспортын зөвлөх үйлчилгээ” сэдэвт хоёр өдрийн  энэхүү сургалтаар Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахад нь дэмжлэг үзүүлэх, тухайн аж ахуйн нэгжийг экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргахад бэлэн эсэхийг судалж тогтоох, бүтээгдэхүүнийг тодорхойлох зэрэг мэдээллийг танилцуулсан юм.  Мөн  гадаад, дотоодын зах зээлийг тодорхойлж судлах, экспортод бараа бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөө боловсруулахад нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх  талаарх мэдээллийг сургалтад хамрагдсан албан хаагчдад өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29191
0 эможи
keyboard_arrow_up