ХУД-ийн Хөдөлмөрийн хэлтэс "НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ"-д ажиллах хуваарь

2016 оны 2 сарын 23

Нийслэлийн засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/20 дугаар тушаалын дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь “Дүнжингарав” худалдааны төвд 1-р ээлж 3 дугаар сарын 4-өөс 4 дүгээр сарын 4 хүртэл, 2-р ээлж 9 дүгээр сарын 4-өөс 10 дугаар сарын 4-ний хооронд ажлын өдрүүдэд 8:00-15:00 цаг хүртэл, Бямба гаригт 10:00-16:00 цагийн хооронд “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөр үйлчлүүлэх иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн дараах үйлчилгээг үзүүлж ажиллана.Үүнд:

-Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх

- Ажил хайгч иргэнийг бүртгэх

- Ажилд зуучлах

- Ажлын байрны захиалга авах, бэлэн ажлын байрны талаар мэдээлэх

- Иргэдэд Е-биржээр үйлчлүүлэхэд нь зөвлөгөө зааварчилгаа өгөх

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, холбогдох үйлчилгээг үзүүлэх

- Оюутны хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл өгөх, цагийн ажлын байранд зуучлах

- Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах

- Хөдөлмөрийн харилцааны асуудлаар зөвлөгөө өгөх

- Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх

- Холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын талаар мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

ХАРИЛЦАХ УТАС: 94042468

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29172
0 эможи
keyboard_arrow_up