“Амжилтын эрэлд хамтдаа” компьютерийн ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа

2016 оны 2 сарын 22

“АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН - ХӨДӨЛМӨРЧ ДҮҮРЭГ” зорилтын хүрээнд ажил, мэргэжилгүй  иргэдэд  мэргэжлийн чиг баримжаа олгож ажилтай болгох зорилгоор Албан бус-Насан туршийн боловсролын төв  компьютерийн анхан, дунд, гүнзгий сургалтын зохион явуулдаг. Сургалтыг иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, богино хугацаанд, чанартай зохион явуулахаар ажилладаг юм.

Энэ ажлын хүрээнд 2 дугаар сард компьютерийн сургалтанд хамрагдсан суралцагсдын сургалтын явц, үр дүнг тооцон “Амжилтын эрэлд хамтдаа” компьютерийн ур чадварын  тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг 10-н хуруугаар хэн хамгийн хурдан бичих вэ?,Microsoft office word, Microsoft office excel, Microsoft power point, интернэтийн орчинд файл илгээх зэрэг 4 үндсэн үзүүлэлтээр дүгнэж дараах байруудыг тодрууллаа.

 

1-р байранд  ХУД-ийн 6 дугаар хорооны иргэн Р.Отгонтуяа

2-р байранд ХУД-ийн 3 дугаар хорооны иргэн Б.Сайнчимэг  

3-р байранд ХУД-ийн 3 дугаар хорооны иргэн С.Номин-Эрдэнэ нар шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйл дурсгав. Тэмцээнд идэвхтэй оролцсон суралцагсдадаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

ХУД-ийн Албан бус- Насан туршийн боловсролын төв  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29155
0 эможи
keyboard_arrow_up