Д.Байдраг: Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өмчлөх эрхтэйгээр гарч байгаа

2016 оны 2 сарын 19

Авто худалдааны цогцолборт авто зогсоол худалдан авсан иргэдэд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гардуулах ёслол өнөөдөр Хангарьд ордны 14 давхарт болж өнгөрлөө. Энэ үеэр Автохудалдааны цогцолборын дарга Д.Байдрагаас Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа. 

-Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын ажил хэдий хувьтай явагдаж байна вэ?

-Авто худалдааны цогцолбор ерөнхийдөө бэлэн болсон гэж ойлгож болно. Авто машин худалдах, худалдан авахад шаардлагатай бүхий л зам талбай, дэд бүтэц, байр сууц, ил задгай зогсоол, харуул хамгаалалт, камержуулалт бүгд бэлэн болчихсон байгаа.

Мөн банк, цайны газар, Татварын ерөнхий газар, Даатгал, Авто тээврийн үндэсний төв гээд иргэдэд хэрэгцээтэй бүхий л байгууллагууд тэнд оччихсон үйл ажиллагаагаа эхлээд явж байна.

-Нийтдээ хэчнээн иргэний Үл хөдлөхийн гэрчилгээ гараад байна вэ?

- Өнөөрдийн байдлаар 300 гаруй иргэн 1000 гаруй зогсоол худалдаж аваад байна. Мэдээж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авахын тулд нэлээд бичиг баримт бүрдүүлж өгөх ёстой болдог.

Гэсэн хэдий ч Авто худалдааны цогцолбороос Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг аль болох хурдан гаргаж өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 40 иргэний 200 гаруй гэрчилгээг гаргаад байна. Тэднээс өнөөдөр 20 хүний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Хангарьд ордон дээр гардуулж өглөө.

-Иргэдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өмчлөх эрхтэйгээр гарч байна уу, эзэмших эрхтэйгээр гарч байна уу?

- Авто худалдааны цогцолбор дээр зогсоол худалдаж авсан иргэдийн Үл хөдлөх хөрөнгийн Улсын гэрчилгээ өмчлөх эрхтэйгээр гарч байна. Өөрөөр хэлбэл иргэд газраа худалдан борлуулж, түрээслэх бүрэн эрхтэйгээс гадна, өвлүүлэх боломжтой гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29080
0 эможи
keyboard_arrow_up