Арц уугиулж байгаад гал тавьжээ

2016 оны 2 сарын 19

Баянгол дүүргийн 16-р хороо "Гандангийн 60 айл" гэж нэрлэгддэг орон сууцны хоёрдугаар байранд өчигдөр гал гарсан байна.

Галын дуудлагын дагуу Онцгой байдлын газрын гал түймэр унтраах 10 дугаар ангийн аврагчид 1-14 насны 15 хүүхэд, 37 том хүнийг аврах ажиллагааг зохион байгуулж  аюулгүй газарт гаргажээ.

Харин иргэний болгоомжгүй үйлдлээс болж гал гарчээ. Тодруулбал, тус байрны .. тоотод оршин суух 66 настай эмэгтэй С нь төмөр зүйл дээр арц уугиулж буйдан дээр тавьсны улмаас гарсан байна.

Иймд иргэд аливаа аваар, ослоос урьдчилан сэргийлж, хариуцлагатай байх хэрэгтэй юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29078
0 эможи
keyboard_arrow_up