ХУД-ийн ажилтнуудад “ГЭРТЭЭ ХАРИХ ЗАМ” хөтөлбөрийг танилцууллаа

2016 оны 2 сарын 19

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 187 дугаар тогтоолоор  орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх “Гэртээ харих зам” хөтөлбөрийг баталсан.

 

Тус хөтөлбөр нь нийслэлийн хэмжээнд 2015-2020 онд 4 үе шаттайгаар хэрэгжихээр батлагдсан. Энэ хүрээнд ХУД-ийн дүүргийн Засаг даргын 2016 оны А/54 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болон хороодын Хөгжлийн  нийгмийн ажилтан,  Халамжийн нийгмийн ажилтан нарт хөтөлбөрийг танилцууллаа.

Харин танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Буяндалай, нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын Санхүү бүртгэл, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Гэрэлтуяа, Зорилтот бүлгийн асуудал хариуцсан мэргэжилтэн  Ц.Энхжаргал нар хийв.

Хөтөлбөрийн зорилго нь иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх, гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулахад оршино.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29073
0 эможи
keyboard_arrow_up