Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс өдөрлөг зохион байгууллаа

2016 оны 2 сарын 19

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/9 тоот захирамжийн дагуу дүүргийн 7-11 дүгээр хороодод “Нээлттэй хаалганы өдөр-Нэг цонхны үйлчилгээ” өдөрлөгийг Нийгмийн даатгалын хэлтсээс 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Өдөрлөг 9 дүгээр хорооны “Иргэний танхим”-д 10.00-15.00 цагийн хооронд болсон юм.

Энэ үеэр тус хэлтсийн Орлого бүрдүүлэлт шимтгэлийн албаны дарга С.Гүржав , Хяналтын байцаагч Г.Энэбиш, Орлого шимтгэлийн байцаагч Д.Батэрдэнэ, Тэтгэврийн байцаагч Т.Нямсүрэн, Сангийн нягтлан бодогч Г.Нямсүрэн, Сургалт, сурталчилгааны мэргэжилтэн Б.Нарантуяа нар 60 гаруй иргэн, даатгуулагчид зөвлөгөө, мэдээлэл өглөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29069
0 эможи
keyboard_arrow_up