Чингэлтэй дүүрэг НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ зохион байгуулж байна

2016 оны 2 сарын 19

 Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээний хуваарийг дахин батлах тухай” А/9 тоот захирамж 1 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан. Засаг даргын захирамжийн дагуу хэлтэс, албадын мэргэжилтнүүд хороод дээр очиж, иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг нь тооцон ажиллаж байна.

Уг захирамжийн хүрээнд дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс “Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг хуваарийн дагуу дүүргийн бүх хороодод өнөөдөр буюу 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 10.00-15.00 цагийн хооронд 7,8,9,10,11 дүгээр хороонд зохион байгуулан иргэдэд нээлттэй үйлчилж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Нийгмийн даатгалын тухай хуулийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх, ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль, Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд иргэд даатгуулагчийг хамруулах, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг сурталчилах, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчилах, эрүүл мэндийн даатгалд иргэдийг хамруулах, Нийгмийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийг сурталчилах зэрэг үйл ажиллагаа болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29050
0 эможи
keyboard_arrow_up