ХУД-ийн 13-р хороонд АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР барина

2016 оны 2 сарын 19

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Хан-Уул дүүргийн 13-р хороо, Шувуун фабрикийн автобусны эцсийн буудалд  ахуйн үйлчилгээний барилгыг концессоор барих эрх олголоо.
Тус хороо нь 1310 өрхтэй, 4125 хүн амтай болов ч халуун ус болон ахуй үйлчилгээний төв байдаггүй юм байна. Иймд тухайн хороонд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцсэн, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц ахуйн үйчилгээний цогцолбор барих ажлыг 2015 онд нийслэлийн Концессын зүйлийн жагсаалтад оруулан НИТХ-аас баталжээ.
Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн автобусны эцсийн зогсоолын баруун талд 0,03 га газарт “Гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих” төслийг Концессоор хэрэгжүүлэхээр боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29046
0 эможи
keyboard_arrow_up