ХАН-УУЛ дүүргийн АБНТБТ-өөс хувь хүний имидж бүрдүүлэлтийн талаар сургалт зохион байгууллаа

2016 оны 2 сарын 18

Хан-Уул дүүргийн Албан Бус Насан Туршийн Боловсролын төв-өөс /АБНТБТ/ ёс суртахуун – төлөвшлийн боловсролын агуулгын хүрээнд “БАГШИЙН ЁС ЗҮЙ БА ХУВЬ ХҮНИЙ ИМИДЖ" сургалтыг Боловсрол, Соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалын 2.4.3 заалтыг үндэслэн дүүргийн 121 дүгээр цэцэрлэгийн 23 багш, ажилчдын дунд амжилттай зохион байгууллаа.Сургалт ньимидж гэж юу вэ,имидж бүрдүүлэлтэнд хамаарах хүчин зүйлсхэрхэн өөрийн имиджийг бүрдүүлэх вэ, багшид тавигдах имидж ба хувцаслалт гэсэн сэдвийн хүрээнд явагдлаа.  Сургалтын үеэр имидж гэдэг нь  зөвхөн гадаад үзэмж, хувцаслалт гэсэн нийтлэг үзэл биш, багш хүний ёс зүй, имидж нь бусдад зөв, сайхан зүйлийг даган дуурайх, бишрэн хүндэтгэх үзлийг бий болгохуйц үлгэр жишээ байхад мөн чанар нь оршино гэдгийг тус тус онцолсон юм.

 

 

ХУД-ийн Албан бус-Насан туршийн боловсролын төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29028
0 эможи
keyboard_arrow_up