Сар шинийн баяраар ЧД-т хариуцлагатай эргүүл,жижүүрээр 316 хүн ажиллалаа

2016 оны 2 сарын 18

Сар шинийн баярын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын даргын 2016 оны “Хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах тухай” А/37 дугаар тушаалаар ЗДТГ болон дүүргийн 19 хороод бэлэн байдлын зэрэгт шилжин хариуцлагатай эргүүл, жижүүр хийж ажиллалаа.

Тодруулбал 2016.02.08-ны өдрөөс 2016.02.12-ны хооронд 17.00 цагаас 08.00 цаг хүртэл ЗДТГ-т 14, 1-19 дүгээр хороонд 302 ажилтан, албан хаагч хариуцлагатай эргүл, жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн байна.

Үүнд:

– 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 8 дугаар хорооны цэвэр усны шугам хөлдсөнийг ЗДТГ-ын Аж ахуйн тасаг Онцгой байдлын хэлтэст мэдээлж, шуурхай шугамыг засварласан байна.

– 2 дугаар сарын 10-ны өдөр 9 дүгээр хороонд байрны цахилгаан зуухны автомат тохируулагч унасан зөрчлийг Аж ахуйн тасгийн ажилтан, цахилгаан түгээхийн ажилтнууд арга хэмжээ авч ажилласан.

– 3 дугаар хорооны 19 дүгээр байрны орчим бага насны хүүхэд төөрсөн байсныг Цагдаагийн хэлтэст мэдэгдэж гэр бүлийнхэнд нь хүргүүлсэн.

– 2 дугаар сарын 11-ны өдөр 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт цэвэр усны шугам задарснаас явган болон авто зам руу урсан хальтиргаа үүсгэснийг холбогдох газарт, 14 дүгээр хороонд гудамжинд согтуу хүн унтаж байсныг Цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдээлж шаардлагатай арга хэмжээг тус тус авхуулсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29003
0 эможи
keyboard_arrow_up