Захиргааны ерөнхий хуулийг тайлбарлан таниулах сургалт ХУД-т зохион байгуулагдлаа

2016 оны 2 сарын 17
Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах, албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх дэмжлэг үзүүлэх зорилгоор Хууль зүйн яам, дүүргийн ЗДТГ-ын Захиргаа хуулийн хэлтэстэй хамтран "Захиргааны Ерөнхий хуулийг тайлбарлан таниулах" сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх хэлтэс албадын нийт 75 мэргэжилтнүүд хамрагджээ. Тус сургалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Баялагцэнгэл, н.Энхжаргал нар удирдан хүргэв. 
Тодруулбал, 
- Захиргааны ерөнхий хуулийн агуулга, үзэл баримтлал, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэсэн агуулгын хүрээнд н.Энхжаргал багш 
- Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа болон бусад үйл ажиллагаа гэсэн агуулгын хүрээнд Д.Баялагцэнгэл багш удирдан явууллаа.

                       ХУД-ийн ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28983
0 эможи
keyboard_arrow_up