ЧД-ийн ЗДТГ-аас ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ, СУРГАЛТ зохион байгуулна

2016 оны 2 сарын 17

 Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн засаг дарга нарын 2016 онд хамтран ажиллах гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас хороодын засаг дарга нарт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Дайчилгааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтанд заасны дагуу ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ, СУРГАЛТ-ыг зохион байгуулахаар боллоо.

Сургалт 2016 оны 2 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд болно.
Энэ удаагийн сургалтаар 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдөр УИХ-аар шинээр батлагдан гарсан Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсийг судалж, таниулахын зэрэгцээ Зэвсэгт хүчин болон бусад цэргийн анги байгууллагын үйл ажиллагаатай танилцах зэрэг хөтөлбөрүүд багтсан байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28955
0 эможи
keyboard_arrow_up