Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНТУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ хүлээн авч уулзлаа

2016 оны 2 сарын 17

 Өнөөдөр буюу 2 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд БНТУ-ын Анкара хотын Синжан дүүргийн Хот дахин төлөвлөлтийн газрын дарга Өнал Баяр, Төслийн газрын дарга Гүнэш Каплан нарыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтад Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Янжинхорлоо нар оролцлоо. Засаг дарга Д.Ганболд гадны төлөөлөгчдөд дүүргийнхээ талаар товч танилцуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар санал солилцсон байна.

 



 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28954
0 эможи
keyboard_arrow_up