ХУД-ИЙН 52 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ С.БИЛЭГБАЯР АНХНЫ ЗАГВАРЫН ШОУГАА ХИЙЛЭЭ

2016 оны 2 сарын 16

ХУД-ийн 52 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч, Загвар зохион бүтээгч С.Билэгбаяр өөрийн анхны загварын “SEDO BIBA CLOTHING” шоугаа Хан-Уул дүүргийн Соёлын ордонд өнөөдөр зохион байгууллаа.

 

Уг шоу нь 2 хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт загварын шоу үзүүлж, хоёрдугаар хэсэг нь хамтлаг дуучдын амьд хөгжмийн тоглолтоор үргэлжиллээ. Энэхүү шоуг Хан-Уул дүүргийн Соёлын ордон, АПУ ХХК, Дөрвөлжин үсэг ХХК, Өнөмөнхлэй энтэртаймент нар дэмжиж ажилласан байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28925
0 эможи
keyboard_arrow_up