ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

2016 оны 2 сарын 08

 

Улс эх орныхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд, өнөөдөр дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж байгаа ард иргэд та бүхэндээ Засаг дарга түүний Тамгын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа XVII жарны гал бичин жилийн сар шинийн баярын мэндийг хүргэж амар амгалангийн цэнхэр хадаг дэлгэн мэндчилье.

Та бид өмнөх он жилүүдэдолсон амжилтаа бататган түүчээлж, ирж буй гал бичин жилдээ тавьсан зорилтоо амжилттай бүрэн хэрэгжүүлж, айл өрх,иргэн бүр ажилтай орлоготой, эрүүл саруул, энх тунх,элбэг хангалуун, сэтгэл тэнэгэр байцгааж,амжилт бүтээлээр дүүрэн, баяр хөөрөөр бялхаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн барья.

Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.

  ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА   ДАВААГИЙН ГАНБОЛД

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28733
0 эможи
keyboard_arrow_up