Чингэлтэй дүүрэгт Бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгууллалаа

2016 оны 2 сарын 08

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2016 оны А/02 дугаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” тушаал, дүүргийн Засаг даргын 2016 оны А/41 дүгээр “Бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгуулах тухай” захирамж батлуулан дүүргийн нийт нутаг дэвсгэрийг хамарсан цэвэрлэгээний ажлыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар нэгдсэн удирдамж, төлөвлөгөө батлуулан 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулан ажиллалаа.

Их цэвэрлэгээгээр төрийн болон хувийн хэвшлийн нийт 4500 гаруй хүн цэвэрлэгээний ажилд хамрагдан 340,000м2 нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хамруулан цэвэрлэж, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК, “Найши трейд” ХХК-хог тээвэрлэгч 2 байгууллагын 30 машинаар хог тээвэрлэлт хийгдэж нийт 390 гаруй тн хог хаягдлыг 65 рейс хийн ачиж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэн ажилласан.

Энэхүү ажлын явцад Улаанбаатар хотын ЗАА-ны ТХХУХ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Эрүүл мэндийн бодлогын хүрээлэн” ТББ-ууд хяналт тавин ажиллалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28732
0 эможи
keyboard_arrow_up