ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

2016 оны 2 сарын 08

 

Хан-Уул дүүргийнхээ хөгжил дэвшил, хойч үеийнхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд, өнөөдөр дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж байгаа нийт иргэд,  ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууд Та бүхэндээ айлчлан ирж буй XVII жарны гал бичин жилийн сар шинийн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье.

  Улиран одож буй галзууруулагч хэмээгч модон хонин жилд манай дүүргийн хагас зуун жилийн ой тохиож Хан-Уулчууд бид бүтээн байгуулалт, нийгэм соёл, боловсрол, эрүүл аюулгүй байдлын чиглэлээр иргэд та бүхнээ нүдэнд харагдаж, гарт баригдахуйц олон ажлыг амжилттай зохион байгууллаа. Хан-Уул дүүргийн иргэн та бидний хүсэл мөрөөдөл хот, дүүргээ хөгжүүлж, амгалан тайван амьдрах гэсэн нэг л зорилго дор нэгдэж байсан учраас та бүхэн рүүгээ чиглэсэн олон бүтээлч ажил өрнүүлэн амжилт бахдал дүүрэн, тэгш сайхан жил болон улиран одож байна.

  Айлчлан ирж буй гал бичин жилд Хан-Уул дүүргээс хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлаа эрчимтэй үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүүхдүүд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бизнес эрхлэгчид зэрэг нийгмийн бүхий л салбар руу чиглэсэн, бодит үр дүнд хүрэх төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх болсныг дуулгахад таатай байна.

   2016 оны зорилтуудыг ханган биелүүлэх үйлст Хан-Уулчууд маань үнэтэй санал санаачилга, дэмжлэг туслалцаа үзүүлж, идэвхтэй хамтран ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна. Энэ жил та бид олсон амжилтаа бататган түүчээлж, тавьсан зорилтоо амжилттай бүрэн хэрэгжүүлж, эрүүл саруул, энх тунх ажиллаж, амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн барья.

  Учран золгож буй гал бичин жилдээ айл бүр ахан дүүс, элгэн саднаараа сар шинэдээ сайхан шинэлээрэй.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА     Ж.ГАНХУЯГ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28731
0 эможи
keyboard_arrow_up