ХАН-УУЛ дүүрэг 2016 оны Үр дүнгийн гэрээгээ байгууллаа
Хан –Уул дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагч нартай 2016 оны Үр дүнгийн гэрээ байгууллаа.
Засаг даргын Тамгын газрын 7, дэргэдэх 25 хэлтэс, 16 хороо, 16 өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай гэрээнд гарын үсэг зурж, өнгөрсөн 2015 оны үйл ажиллагааны үр дүнгээр “Бүрэн хангалттай” үнэлэгдсэн хэлтэс албад, хороодод дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг батламж гардуулж, цаашдын ажил үйлст нь амжилт хүслээ. Үүнд:
Т.Пүрэвчулуун даргатай Эрүүл мэндийн төв
Б.Алтанцэцэг даргатай Хөдөлмөрийн хэлтэс
Н.Нямтогтох даргатай Дотоод аудитын алба
С.Даваасүрэн даргатай Онцгой байдлын хэлтэс
Б.Бадамсүрэн даргатай Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс
О.Гэрэл даргатай Статистикийн хэлтэс
Ц.Мөнхсүх даргатай Тохижилт үйлчилгээний төв
С.Эрдэнэчимэг Боловсролын хэлтэс
Л.Отгонбаатар даргатай Өмч, газрын харилцааны алба
Д.Отгонжаргал даргатай Цагдаагийн II-р хэлтэс
14-р хорооны Засаг дарга Г.Батсуурь
7-р хорооны Засаг дарга А.Мөнх-Амгалан
13-р хорооны Засаг дарга Э.Бүрэнтөгс
1-р хорооны Засаг дарга Б.Болд
8-р хорооны Засаг дарга Ё.Цацралтуяа
4-р хорооны Засаг дарга Т.Ган-Од
6-р хорооны Засаг дарга Г.Золбаяр нар тус тус батламж гардан авсан юм.