Сар шинийн арга хэмжээний хүрээнд ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА ХААГЧИД оролцлоо
2016 оны 2 сарын 04
Цагаан сарын баярыг угтаж Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Чингэлтэй дүүргийн дүйцүүлэх алба хаагчид оролцон 19.00-02.00 цагийн хооронд хариуцсан нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэлээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэн болон аж ахуйн нэгж байгууллагуудыг өмчийн хэлбэр харгалзахгүй татан оролцуулах” гэсэн хуулийн заалтыг үндэслэн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон цэргийн дүйцүүлэх албаны албан хаагчид хамтран эргүүлд гарлаа. Тус арга хэмжээ 2016 оны 02 дугаар сарын 3-ны өдөр өндөрлөсөн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28613
0 эможи