Баримт өгөхгүй бол өндөр торгууль хүлээлгэнэ

2016 оны 2 сарын 03

НӨАТ-ын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих шалгалтын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Хяналт, шалгалтын үйл ажиллагааг Нийслэлийн татварын газар, Цагдаагийн ерөнхий газар, НМХГ хамтран хэрэгжүүлэхээр дүүрэг бүрт хамтарсан ажлын хэсэг томилсон байна. 

НӨАТ-ын хууль шинэчлэн батлагдахын зэрэгцээ Татварын хуулийн татвар төлөгчийн үүрэг хэсэгт Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин “хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин” хэрэглэх тухай нэмэлт оруулсан. Энэхүү хуулийн заалтын хэрэгжилтийг хамтарсан ажлын хэсэг газар дээр нь очиж үүргийн биелэлтийг шалгах гэнэ. 

ГТЕГ-аас хуулийн дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, эсвэл түүнийг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар болжээ. Энэ талаар Нийслэлийн татварын газрын дарга Х.Төмөрбаатар “НӨАТ-ын урамшууллын систем төдийлөн сайн хэрэгжихгүй, аж ахуй нэгжүүд кассын машинаар үйлчлэхгүй байна. НӨАТ-ын тухай хуулинд кассын машин хэрэглэнэ гээд заачихсан байгаа. 

Тиймээс кассын машин нэвтрүүлэхгүй, баримт хэвлэж өгөөгүй ААН-д захиргааны хариуцлага тооцож шийтгэл ногдуулна. Мөн татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хуулиар тодорхой хариуцлага ногдуулах хуулийн заалт байгаа” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28568
0 эможи
keyboard_arrow_up