Сар шинийн баярын өдрүүдэд нийт 644 автобус үйлчилгээ үзүүлнэ

2016 оны 2 сарын 02

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны хоёрдугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна.  

 


Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийх өдрүүд буюу 2016 оны 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.

Мөн тухайн өдрүүдэд Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төв чиглэлд 2 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ.

  Чиглэлийн нэр Өдөрт гүйцэтгэх рейсийн тоо
1 Орбит - Нарантуул зах 3
2 Нарангийн гол -  Нарантуул зах 3
3 ХМК- Нарантуул зах 3
4 Баянхошуу - Нарантуул зах 3
5 Нисэх - Нарантуул зах 3
6 Яармаг - Нарантуул зах 3
7 Дэнжийн мянга - Нарантуул зах 2
8 Чингэлтэй - Нарантуул зах 3
9 Бэлх - Нарантуул зах 3
10 Шархад - Нарантуул зах 3
11 Улаанхуаран - Нарантуул зах 2
12 Дүнжингарав  - Хүннү малл 3
13 Чингисийн талбай - Хүннү малл 3

Мөн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна.

Түүнчлэн хот дотор таксийн үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл ажиллах юм. Захиалгыг 326352, 323176 утсанд хандаж өгнө үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28509
0 эможи
keyboard_arrow_up