“Манлайлал” аяны хүрээнд Бамбууш” ХХК-тай туршлага солилцох уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа
Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл мэнд боловсролын хяналтын тасгийн хамт олон “Манлайлал” аяны хүрээнд тус дүүргийн 3 дугаар хороонд байрших “Бамбууш”ХХК-тай туршлага солилцох уулзалт зөвөлгөөн зохион байгууллаа. Уг уулзалтаар “Хүнсний үйлдвэрлэлд эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх арга аргачлал” сэдвийн хүрээнд чөлөөт ярилцлага, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажлын байранд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын асуудлаар хяналт шалгалт хийх, цаашид засаж сайжруулах ажил үйлчилгээ, ажлын байранд эрүүл ахуйн дадал хэвшүүлэх арга аргачлал, ажлын байрны сургалт зохион байгуулах арга зүй болон дотоодын хяналт тавих үйл ажиллагааны төлөвлөлтийг хэрхэн оновчтой хийх зэрэг асуудлуудаар харилцан ярилцаж санал солилцон мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж, мэдээлэл өгч ажиллалаа.
ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС