ЧД-ийн Засаг дарга ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ачааллыг бууруулах захирамж гаргалаа
2016 оны 2 сарын 02
Монголын уламжлалт Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/35 тоот захирамж гарлаа.
Уг захирамжийн хүрээнд 2016 оны 2 дугаар сарын 01-08-ны өдөр хүртэл “Алтжин”, “Юмт бөмбөгөр”, “Бөмбөгөр” худалдааны төв орчмын Замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах, явган хүний гүүрэн гарцын хойд талын гарцыг хаалгах, уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, түгжрэл саатал үүсгэхгүй байх, мэргэжлийн чиг үүргэрэ хангаж ажиллахыг Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийнханд үүрэг болголоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28490
0 эможи