Чингэлтэй дүүрэгт Бүх нийтийн их цэвэрлэгээний ажил энэ сарын 6-ны өдөр болно
2016 оны 2 сарын 02
Үндэсний уламжлалт Сар шинийн баяраар хоггүй цэвэр, ая тухтай орчинд баярлах нөхцөлийг бүрдүүлэхээр бүх нийтийн их цэвэрлэгээг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Цэвэрлэгээний ажилд дүүргийн ЗДТГ, Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, хороод, хог тээвэрлэгч байгууллагууд, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй их дээд сургуулиуд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, сууц өмчлөгчдийн холбоо болон иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байна.
Аж ахуйн нэгж, байгууллагуудыг НИТХ-н 61, 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг мэдэгдье.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
28489
0 эможи