“Уушгиа чөлөөлье” тайван жагсаал боллоо

2016 оны 2 сарын 02

Монголын Залуучуудын Холбоо 2016 оныг залуусаа “Чөлөөлье” уриан дор улс эх орон, нийгмийн хөгжилд түгжээ болж буй асуудлыг хөндөж, түүнийг чөлөөлөхийг олон нийтэд уриалан ажиллаж байна. Тэд сар бүрийг өөр өөрийн онцлог нэршилтэйгээр бодлого чиглэлээ тодорхойлсон бөгөөд I сарыг “Уушгиа чөлөөлье”уриа дэвшүүлэн “Өглөөний бүтээлч уулзалт”, агаарын бохирдол хамгийн ихтэй хэсэгт байрладаг дунд сургуулийн сурагчдад үнэгүй маск тараах, сургалт зөвлөгөө зохион байгуулах гэхчилэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

Тэгвэл энэ удаад “Уушгиа чөлөөлье” аяны хүрээнд Чингисийн талбайд тайван жагсаал зохион байгууллаа.  Уг жагсаалаар  агаарын бохирдлоос нэн тэргүүнд өөрийгөө хамгаалж утааны маск зүүх, эрүүл хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх,  цаашлаад хорт утаа ялгаруулдаг тээврийн хэрэгслээс татгалзах гэх мэт амьдралдаа зөв дадал зуршил бий болгохыг олон нийтэд уриалсан юм. Жагсаалд МЗХ-ны дэргэдэх салбар нэгжүүд, Монголын сурагчдын холбооны төлөөлөл болсон 100 гаруй залуус оролцож, утааны эсрэг дуу хоолойгоо нэгтгэлээ.  Тайван жагсаалд оролцсон залуус  “Агаар бохирдлын эх үүсвэрийг мэддэг байсан. Гэвч түүнээс сэргийлэх арга зам, нийслэлийн агаарын бохирдлын төвшин ямар байгаа талаар ойлголт байхгүй байсан. Одооноос маск зүүж хэвшинэ дээ” гэж ярьж байлаа.

Дашрамд дурьдахад, утаанаас шалтгаалсан хөгшрөлттэй холбоотой өвчин 20 насаар залуужсан байна. Түүнчлэн сүүлийн хоёр жилийн дотор уушгины хавдар 85 хувиар нэмэгдсэн нь ч мөн утаатай холбоотой аж. Тиймээс ойрын 10 жилд утаагүй болох нь бараг мөрөөдөл шахуу учраас хорт хавдар бусад аюулт өвчний үндэс суурь болсон утаанаас эрүүл мэндээ хамгаалах нь юу юунаас илүү үр дүнтэй арга зам болохыг залуус онцоллоо.123
123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28475
0 эможи
keyboard_arrow_up