“Мобиком”-д 2.3 тэрбумын торгууль ногдуулжээ

2016 оны 2 сарын 01

ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Юнивишн интернетийн багцаа хязгаартай болгож иргэдийг хохироосон болон  “Мобиком” корпораци өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн зэрэг асуудлаар мэдээлэл хийв.

Хурлын эхэнд  “Мобиком” корпорацийг 2.3 тэрбум төгрөгөөр торгох болсон тухай мэдээллээ. Тэрбээр “2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр “Мобиком” корпорацид торгууль ногдуулсан байгаа. Тус корпораци давамгай байдалтай аж ахуй нэгж гэдэг нь тогтоогдсон байдаг. Гэтэл урьдчилсан төлбөрт 9400-тэй дугаарыг бодит үнээс доогуур буюу 20 төгрөгөөр худалдаалж байгаа нь бусад үйлчилгээ эрхлэгчдийг боймолж байна. Тиймээс өрсөлдөөний тухай хууль болон хэрэглэгчийн тухай хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийж, энэ үйлдлээ зогсоохыг шаардаж торгууль ногдуулсан” хэмээв. Харин “Мобиком” корпораци эл дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд ШӨХТГ-ыг шүүхэд өгчээ.

Мөн хоёрдугаар сарын 1-нээс Юнивишн интернэт багцаа хязгаартай болох талаар мэдэгдээд буй. Үүнтэй холбогдуулан хэрэглэгчдээс санал гомдол олноор ирж буй гэнэ. Энэ талаар “Интернетийн хэрэглээг хязгаарлана гэж хэрэглэгчтэй анхлан байгуулсан гэрээнд заагдаагүй учраас хэрэглэгчийн эрхийг зөрчиж байна. Монголын хамгийн анхны гурвалсан үйлчилгээг үзүүлнэ гэж хэрэглэгчдийг өөрсөддөө татчихаад гэрээг дангаараа өөрчилж буй нь хэрэглэгчдийг хохироож буй үйлдэл юм. Тиймээс нэн даруй, цагаан сарын баяраас өмнө зөрчлөө арилгахыг зөвлөж байна. Заасан хугацаанд зөрчлөө арилгасан тохиолдолд заавал торгохгүй” гэдгийг ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр хэллээ.

Хэрэв цагаан сараас өмнө зөрчлөө арилгаж, хэрэглэгчдийг хохироож буй үйлдлээ зогсоогоогүй тохиолдолд Шударга өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн тухай хуулийн дагуу 10 сая хүртэлх мөнгөн торгууль ногдуулах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28460
0 эможи
keyboard_arrow_up