“МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-ЦАГААН САР-2016” үзэсгэлэн худалдаа эхэллээ

2016 оны 2 сарын 01

Засгийн газраас 2016 оныг аж үйлдвэрийн салбарт “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилгоор Мишээл экспо, Дүнжингарав, Хүннү молл худалдааны төвүүдэд тус тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.

 “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ”-2016

Үзэсгэлэн худалдаа 2016 оны 01–р сарын 19-с 01 сарын 28 нийг дуустал “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд 10 өдрийн турш зохион байгуулагдсан.

Энэхүү үзэсгэлэнд Цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн үндэсний хувцас,малгай бүс, даалин хөөрөг, ноос ноолуур арьс ширэн бэлэг дурсгал гар ахуйн бараа бүтээгдэхүүнээс бүрдсэн нийт 100 гаруй хувь хүн аж ахуйн нэгж оролцсоноос Чингэлтэй дүүргийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 8 иргэн 9 аж ахуйн нэгж байгууллага оролцож 7,650,000₮ /долоон сая зургаан зуун тавин мянган/ төгрөгний бараа бүтээгдэхүүнийг борлуулсан байна.

“ЦАГААН САР-НҮНЖИГТЭЙ ХУДАЛДАА” ЭКСПО-2016

Дүнжингарав худалдааны төв жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар-Нүнжигтэй худалдаа” экспо-г 2016 оны 01.08-02.08 хүртэл үргэлжилж байна.

Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэл болон бизнес эрхлэгчид бөөн бөөн сюрприз дунд болж өнгөрч буй энэхүү үзэсгэлэн худалдаагаар   худалдан авагч болон иргэдэд сар шинийн бэлэг барьж байна.

Чингэлтэй дүүргээс үйлдвэрлэл эрхлэгч 25 иргэн аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд 1 үйлдвэрлэл эрхлэгчийн 1 өдрийн борлуулалт дунджаар 450,000 мянган төгрөгөөс 680,000 мянган төгрөгний борлуулалтыг хийж өөрсдийн үйл ажиллагааг зах зээлд сурталчлан борлуулж байна.

“МОНГОЛД ҮЙЛВДЭРЛЭВ-ЦАГААН САР 2016”

“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдааг 2016.01.27-2016.02.07-ны өдрүүдэд “ Хүннү молл”, худалдааны төвд зохион байгуулж байна.

Энэ удаагийн үзэсгэлэн иргэд худалдан авагчдад сар шинийн хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ нэг дороос үйлдвэрийн өртөг үнээр худалдан авах боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

Үзэсгэлэн худалдаанд нийт 350 гаруй аж ахуй нэгж 120 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээр оролцсоноос Чингэлтэй дүүргийн өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 15 иргэн 20 гаруй аж ахуй нэгж 23 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна.

Түүнчлэн сар шинийг угтсан зарим арга хэмжээний тухай Нийслэлийн засаг даргын 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/34 захирамжийн дагуу Тодруулбал, үзэсгэлэн худалдааны үеэр Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс “Хүннү молл” худалдааны чиглэлд иргэдэд хоёр их багтаамжийн автобус 10:00, 12:00,15:00 цагуудад үйлчилгээ үзүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28443
0 эможи
keyboard_arrow_up