С.Баярмагнай: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ТОГТМОЛ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ АЖИЛЛАСНЫ ҮР ДҮНД ХҮМҮҮСИЙН ИРЦ САЙН БАЙНА

2016 оны 2 сарын 01

Хан-Уул дүүргийн хэлтэс, албад, хороодууд өнгөрсөн жилийн ажлаа иргэд олон нийтэд тайлагнаж, ирэх жилийнхээ зорилго, зорилт, зохион байгуулах томоохон ажлуудаа цувралаар танилцуулж байгаа билээ. Бид энэ удаа дүүргийн Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнайтай ярилцлаа.

 

Өнгөрсөн 2015 онд танай Цэргийн штаб зорилго, зорилтоо хэрхэн биелүүлсэн бэ. Ямар ажлууд зохион байгуулан явуулав?

2015 оны хувьд ХУД-ийн Цэргийн штаб Нийслэл болон дүүргийн эдийн засаг, нийгмийн зорилттой уялдуулан үйл ажиллагаагаа бүрэн хангалттай биелүүлж, нийслэлийн хэмжээнд бүрэн хангалттай үнэлэгдсэн. Өнгөрсөн онд хийсэн гол гол ажлууд гэвэл 2015 оны 1 дүгээр сард болсон цэрэг техникийн тоо бүртгэлээ өмнөх оноосоо 2 хувь ахиулж чадсан.

Иргэдэд ажлаа сурталчилах өдөрлөг буюу 94 жилийн ойн арга хэмжээг ХУД-ийн хэмжээнд амжилттай зохион байгуулсан. Энэ ажлыг дүүргийн Зэвсэгт хүчний анги байгууллагууд, иргэдтэйгээ хамтран хороо бүрт зохион байгуулан явуулсан.   Жилд хоёр удаа зохион байгуулдаг цэрэг татлага, халалтын үйл ажиллагаагдүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж, ЗХШЖ-ын тоон даалгаврыг 100 хувь амжилттай биелүүлсэн. Мөн Оюутан цэрэг хөтөлбөрийн хүрээнд нийт 12 их дээд сургуулиас судалгаа гаргуулж, 6-н сургуулийн 74 оюутныг тус хөтөлбөрт хамрууллаа. Энэ хөтөлбөрийн онцлог нь зөвхөн нэгдүгээр курсын оюутнууд хамрагддаг бөгөөд тухайн залуучууд оюутан байх хугацаандаа цэргийн албыг хаахболомжтой болно  гэсэн үг.

2015 онд Чөлөөлөл дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд танай штаб ямар үүрэг рольтой оролцсон бэ?

2015 ондЧөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиосон. Томоохон ойн баярын үйл ажиллагаанд жил бүр манай дүүрэг албан ёсоор зохион байгуулалттай оролцдог. Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Зайсан толгойн Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагааны бэлтгэл ажлыгзохион байгуулсан. Мөн дүүргийн хэмжээнд Чөлөөлөх дайнд оролцсон ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Улаанбаатар сити ресторанд амжилттай зохион байгуулсан.

 

Дүүргийнхээ 50 жилийн ойн хүрээнд ямар нэг арга хэмжээ зохион байгуулсан уу? Ямар ямар ажлуудыг хийсэн бэ?

Өнгөрсөн жил манайх бүх ажлуудаа Дүүргийн 50 жилийн ойтой холбогдуулан төлөвлөгөө гарган амжилттай ажилласан.  Хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг Засаг даргын нэрэмжит “Дөл” цогцолбор тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийнхны дунд  зохион байгуулан явуулдаг. Энэ жил тус тэмцээнд дүүргийн 15 сургуулийн 380  сурагчид оролцож, тэргүүн байранд “Аварга” дунд сургуулийн баг тэргүүлж шалгарсан. Эндээс шалгарсан баг Нийслэлийн цогцолбор тэмцээнд оролцох эрхтэй болдог. Энэ тэмцээнийг дүүргийн хэмжээнд Цэргийн штабын хамт олон амжилттай удирдан зохион байгуулсан.

Энэ онд ямар зорилго, зорилт тавин ажиллаж байна вэ? Төлөвлөгөөнөөсөө товч хуваалцаач?

Энэ жил нийслэлийн Цэргийн штаб 2016 оны үйл ажиллагааны зорилгоо “Батлан хамгаалах бодлогын үндсийг сурталчлах, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” жил болгон зарласан. Тиймээс бид төлөвлөгөөгөө энэ зорилгод тулгуурлан, үндсэн үйл ажиллагааныхаа зорилтуудаа тодорхойлсон. Энэ зорилтын хүрээнд шинэчлэгдэн батлагдсан “Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг иргэдэд сурталчлах, ЗХЖШ-ын АУГ-ын Энхийг сахиулах хэлтэстэй хамтран Олон улсын цэргийн эмч нарын багийн бүрэлдэхүүний хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд Нисэх, Яармаг орчмын 10 мянган иргэнд үнэ төлбөргүй бага хэмжээний мэс ажилбар, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, эм тариагаар хангах ажлыг 5 сард хийхээр төлөвлөөд байна.

2016 онд зохион байгуулахаар төлөвлөсөн өөр ямар ажлууд байна?

Цэрэг татлагын өмнө  Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, ХУД-т эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаа Өрхийн эмнэлэгүүд болон бусад хувийн эмнэлэгүүдтэй хамтран том хэмжээний зөвлөгөөн хийх гэж байна. Энэ зөвлөгөөнийг зохион байгуулснаар цэргийн насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх цаашдын ажлын чиглэлээ тодорхойлох ач холбогдолтой арга хэмжээ юм. Энэ жил Монгол Цэргийн өдрийн 95 жилийн ой болно. Энэ ойн хүрээнд ШУТИС-ийн харъяа Механик тээврийн сургуультай хамтран“Монгол цэргийн бахархал” сэдэвтэй өдөрлөгийг 3 дугаар сард зохион байгуулах гэж байна. Энэ арга хэмжээгээр иргэдэд Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчин болон Цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлах, хэсэгчилсэн урлагийн тоглолт үзүүлэх, оюутан-цэрэг хөтөлбөрт бүртгэх, цэргийн үүрэгтний үнэмлэх нээх гэх мэт олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байна.

Саяхан цэрэг техникийн тоо бүртгэл хийсэн шүү дээ. Энэ жилийн залуучуудын ирц, идэвхи оролцоо хэр байсан бэ?

Нийслэлийн хэмжээнд Цэрэг, техникийн тоо бүртгэл 1 дүгээр сарын 06-ны өдрөөс явагдаад дуусч байна. Манай дүүргийн хувьд 96,3 хувьтай цэргийн тоо бүртгэлийн ажлыг биелүүлсэн.  Дүүргийн иргэд маш сайн идэвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлсэн. Мэдээлэл сурталчилгааны ажлуудыг өндөр түвшинд хийж, дүүргийнхээ болон бусад сайт, Хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга мэдээлэл өгч  ажилласны үр дүнд иргэдийн ирц маш сайн байсан.

Цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28442
0 эможи
keyboard_arrow_up