ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг хороодын засаг дарга болон хэсгийн ахлагч нартай уулзаж, тайлангийн хурал хийлээ

2016 оны 2 сарын 01

Хан-уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуяг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзаж, тайлангийн хурал хийлээ.

Тайлангийн хуралд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч  Т.Чингүнжав,  С.Баасандолгор, Д.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Д.Бат-Очир, Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.БуяндалайНийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, Дэд бүтэц тохижилт хэлтсийн дарга Б.Даваажав, Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбат болон 16 хорооны Засаг дарга, Хэсгийн ахлагч нар оролцлоо. Уулзалтаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нийт хороодын Засаг дарга, Хэсгийн ахлагч нарт 2015 онд хийгдсэн томоохон ажлууд болон 2016 онд хийгдэх томоохон ажлын талаар мэдээлэл өгч, 2016 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хороодод хувиаарилсан дүнг танилцууллаа. Энэ үеэр хэсгийн ахлагч нар санал солилцож, сонирхсон асуултаа дүүргийн Засаг даргаас асууж, асуултын хариултаа дор бүр нь авч шийдвэрлүүлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28441
0 эможи
keyboard_arrow_up