Рио 2016 сэдэвт цасны баярт Хан-Уул дүүрэг тэргүүн байранд шалгарлаа

2016 оны 2 сарын 01

Дүүргийн өвлийн спортын нээлтийн ажиллагааг 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт Хандгайтын “Янзага” зусланд амжилттай зохион явууллаа.

 

Өвлийн спортын нээлтийн ажиллагаанд дүүргийн 14 хэлтэс албадын 450 гаруй ажилтан албан хаагчид хамрагдсан бөгөөд цасны баярыг нээж ЗДТГ-ын дарга Д.Бат-очир үг хэлсэн юм.

Тус арга хэмжээн дээр дүүргийн БТСХороо спортын 3 төрлөөр тэмцээн явуулж аваргуудыг шалгарууллаа.

Холбоотой гүйлтийн төрөлд

1-р байрт хөдөлмөрийн хэлтсийн ажилтан Ү.Батсуурь, М.Аззаяа

2-р байрт ДЦХ-1-ийн алба хаагч С.Батбаяр, П.Солонго

3-р байрт ДЦХ-2-ийн алба хаагч Э.Борхүү, А.Амартунгалаг 

Хөгжөөнт буухиа төрөлд

1-р байрт дүүргийн цагдаагийн I хэлтэсийн баг

2-р байрт дүүргийн онцгой байдлын хэлтэс баг

3-р байрт дүүргийн цагдаагийн II хэлтэсийн баг

Цасны сумо төрөлд

/Эр/

1-р байрт онцгой байдлын хэлтэсийн алба хаагч А.Алтанхуяг

2-р байрт ДЦХ-1-ийн алба хаагч Г.Баянбямба

3-р байрт  ДЦХ-2-ийн алба хаагч Г.Лхагвасүрэн 

/Эм/

1-р байрт ДЦХ-1-ийн алба хаагч П.Солонго

2-р байрт ДЦХ-2-ийн алба хаагч П.Одмаа

3-р байрт ДОБХ алба хаагч Г.Энхтунгалаг нар тус тус шалгарлаа.

Эрүүл агаар Рио 2016 сэдэвт цасны баярын арга хэмжээнд Хан-Уул дүүрэг  нийлбэр дүнгээр 9 дүүргээс тэргүүн байрт шалгарсан амжилттай оролцлоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28440
0 эможи
keyboard_arrow_up